
“Хотын иргэний жил”-ийн хүрээнд иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, худалдаа үйлчилгээ чөлөөтэй эрхлэх нөхцөлийг бүрдүүлэх, орлогыг нэмэгдүүлэх зорилгоор Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, 120 мянгат “Шинэ Хан-Уул” цэцэрлэгт хүрээлэнд 2022 оны 05 дугаар сарын 14, 15-ны өдрүүдэд “Амралтын өдрийн худалдаа” арга хэмжээг зохион байгуулж, худалдаа, үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжин ажиллалаа.

Уг арга хэмжээнд дүүргийн 14 үйлдвэрлэл эрхлэгч иргэн, аж ахуйн нэгж өөрсдийн үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүн, эрт ургацын нарийн ногоо, хүнсний бүтээгдэхүүнийг иргэдэд ойртуулж, үйлдвэрийн үнээр худалдаалсан юм.

Мөн 2022 оны 05 дугаар сарын 21, 22-ны өдрүүд, 06 дугаар сарын амралтын өдрүүдэд томоохон хороолол, хотхоны дунд болон нийтийн эзэмшлийн зам талбайд дахин зохион байгуулах тул тус арга хэмжээнд оролцох хүсэлтэй иргэд дүүргийн Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтэс /77771965-503/ болон дүүргийн Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих төв /70007012/-тэй холбогдоно уу.


