Хан-Уул
Мэдээлэл

Эх үрсийн баярыг угтаж урьдчилан сэргийлэх хяналт шалгалтыг хийж байна

Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын баталсан 01/03 тоот удирдамжийн хүрээнд Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй худалдааны төвүүдийн үйл ажиллагаанд урьдчилан сэргийлэх хяналт шалгалтыг хийж ажиллаж байна. Урьдчилан сэргийлэх хяналт шалгалтаар хадгалалтын хугацаа дууссан хүнсний бүтээгдэхүүн худалдан борлуулсан, хаяг шошгонд Англи, Монгол, Орос хэлээр бичигдсэн санамжийг байрлуулаагүй, ажилчдыг эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг шинжилгээнд бүрэн хамруулаагүй зэрэг дутагдлууд илэрсэн. Илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулахаар улсын ахлах байцаагчдын хамтарсан зөвлөмж, албан шаардлага хүргүүлэн ажиллаж байна.

Хан-Уул дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтэс.