Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангуулах чиглэлээр сургалт уулзалт зохион байгууллаа. Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газраас дүүргийн нутаг дэвсгэрт хоол үйлдвэрлэл үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй иргэн, аж ахуйн нэгж болон төрийн өмчийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн хоол зүйч, тогооч нарт хоол үйлдвэрлэлийн газарт эрүүл ахуйн зохистой дадлыг хэвшүүлэх, хоол хүнсний зөв зохистой хэрэглээ, бүтээгдэхүүн сонгох талаар мэргэжлийн байгууллагуудтай хамтран зохион байгуулж, мэргэжил арга зүйн зөвлөгөө өглөө.
Сургалт Гэгээнтэн энтертайнмент төвд байрлах Гранд принц ХХК-ийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний газарт ажлын байран дахь эрүүл ахуйн үзүүлэх сургуулиар үргэлжилнэ.