Орон сууцны оршин суугчдын тав тухтай, аюулгүй амьдрах нөхцлийг бүрдүүлэхэд Сууц өмчлөгчдийн холбоод нь анхааран ажиллах үүрэгтэй бөгөөд энэ талаар иргэдээс санал гомдол ихээр ирдэг. Иймд Хан-Уул Дүүргийн Засаг даргын 2022 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн А/208 дугаар захирамжын дагуу дүүргийн нутаг дэвсгэр дэх Сууц өмчлөгчдийн холбоодын үйл ажиллагаанд хяналт шалгалт хийлээ. Шалгалтын явцад бүрэн хангалттай 78 СӨХ, Зөвлөгөө хүргэсэн 44, ажил сайжруулах шаардлагатай 13 СӨХ байсан бөгөөд хангалтгүй үнэлэгдсэн 11 СӨХ-д шаардлагатай арга хэмжээг авсан. Мөн шинэлэг бүтээлч ажлаараа бусдыгаа манлайлсан Эрэл-3, Тулга-1, Баянбулаг, Хөдөлмөр, Шинэ-19, Тайж-52, Дунд гол, СИ-1, Ака-1, Зөв орчин зэрэг СӨХ-үүдийг шагнаж урамшууллаа. Цаашид шилдэг СӨХ-үүдийн жишиг үйл ажиллагааг бусдад сурталчилж, тулгамдсан асуудлаа хэлэлцэж шийдвэрлэж, иргэн хоорондын хамтын уялдаа холбоог сайжруулж, хамтран ажиллахыг дүүргийн зүгээс онцоллоо.