БНСУ-ын Сөүл хотноо 17 дахь удаагаа зохион байгуулагдсан “Korea Open 2022″ хөгжөөн дэмжигчдийн олон улсын тэмцээнд Монгол улсаа төлөөлөн оролцсон Хан-Уул дүүргийн 60-дугаар сургуулийн “Уранхэлхээ” хамтлаг аваргын алтан медаль хүртлээ.
Олон улсын тэмцээнд амжилттай оролцож, эх орныхоо нэрийг өндөрт гаргасан авьяаслаг хүүхдүүддээ халуун баяр хүргэж, цаашдын тэмцээн уралдаанд нь өндөр амжилт хүсье.

Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газар