Хан-Уул
Тогтоол захирамж

Дугаар А/218 – Төрийн болон орон нутгийн өмчийн улсын үзлэг тооллогын ажлыг зохион байгуулах тухай

2022 оны 04 сарын 11-ны өдөр                          Дугаар А218                                 Улаанбаатар хот

 

Төрийн болон орон нутгийн өмчийн

улсын үзлэг тооллогын ажлыг

зохион байгуулах тухай

              Монгол Улсын засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгжийн тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 70 дугаар зүйл, 78 дугаар зүйлийн 78.2.4 дэх заалт, Засгийн газрын 2020 оны 9 дүгээр тогтоол, Нийслэлийн Засаг даргын А/448 дугаар захирамжийг  тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

  1. Дүүргийн төрийн болон орон нутгийн өмчийн улсын үзлэг тооллогыг орон нутагт удирдан зохион байгуулах үүрэг бүхий ажлын хэсгийг хавсралтаар  баталсугай.
  2. Дүүргийн төрийн болон орон нутгийн өмчийн улсын үзлэг тооллогод Засаг даргын Тамгын газар, дэргэдэх хэлтэс албад, сургууль, цэцэрлэг, өрхийн эрүүл мэндийн төв, орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газруудыг бүрэн хамруулж ажиллахыг Засаг даргын Тамгын газар (С.Энхбаяр)-т үүрэг болгосугай.
  3. Захирамжийн хэрэгжилтийг хангаж үзлэг тооллогыг 2022 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн дотор зохион байгуулж, тайланг 2022 оны 06 дугаар сарын 15-ны дотор Нийслэлийн өмчийн харилцааны газарт хүргүүлэхийг Тооллогын комисс  (С.Энхбаяр)-т даалгасугай.

ЗАСАГ ДАРГА                                 Ж.АЛДАРЖАВХЛАН