Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулж буй Батлан хамгаалахын сайдын нэрэмжит цэрэг-спортын “Дөл-2022” улсын аварга шалгаруулах тэмцээнд Хан-Уул дүүргээ төлөөлөн оролцож буй дүүргийн Ерөнхий боловсролын 7 дугаар сургуулийн “Хангарьд” багтаа улсын аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцохын ерөөл дэвшүүлье.
“Хангарьд” баг нь өнгөрсөн дөрөвдүгээр сард болсон дүүргийн Засаг даргын нэрэмжит Дөл тоглолтод тэргүүн байр эзэлж, шилдгээр шалгаран Монгол Улсынхаа Тусгаар тогтнол, эх орноороо бахархах, эх орноо батлан хамгаалах иргэн-цэргийн харилцааг бэхжүүлэх үйл хэрэгт дүүргээ төлөөлөн улсын хэмжээний тэмцээнд оролцож байгаад баяртай байна.
Мянга мянган хүүхэд залуусыг сахилга хүмүүжил, хувийн зохион байгуулалт бүхий иргэн болгон төлөвшүүлэхээс гадна Монгол Улсынхаа тусгаар тогтнол, эх орноороо бахархах, цэрэг эх оронч хүмүүжил олгох, бие бялдар сэтгэл зүйн бэлтгэлжилтийг дээшлүүлэх, батлан хамгаалах хууль тогтоомж, зэвсэгт хүчний үйл ажиллагааг сурталчлан таниулах зэрэг чухал ач холбогдолтой тэмцээндээ хурд хүч, тэсвэр хатуужил, авхаалж самбаагаа сорин амжилттай оролцоно гэдэгт итгэлтэй байна.
“ХАНГАРЬД” БАГТАА АМЖИЛТ ХҮСЬЕ!
ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН АЛБАН ҮҮРГИЙГ ТҮР ОРЛОН ГҮЙЦЭТГЭГЧ,
ЗАСАГ ДАРГЫН ОРЛОГЧ Б.ЦЭРЭН