2022 оны 08 сарын 30-ны өдөр Дугаар А442 Улаанбаатар хот
Ажлын хэсэг байгуулах тухай
Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.8, 66 дугаар зүйлийн 66.1, Нийслэлийн Засаг даргын 2022 оны А/853 дугаар захирамж, Хан-Уул дүүргийн Засаг даргын Зөвлөлийн 2022 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 26 дугаар хурлын шийдвэрийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
- Тус дүүргийн 2022-2023 оны өвөлжилтийн бэлтгэл хангах, сургууль, цэцэрлэгүүдийн сургалтын хэвийн үйл ажиллагааг хангах ажлын хүрээнд өвөлжилт хүндэрч болзошгүй Ерөнхий боловсролын 52, 89 дүгээр сургууль, 29, 134 дүгээр цэцэрлэгийн хэрэглээний халуун ус, цэвэр ус, дулаан, сантехникийн шугам сүлжээнд үүссэн эвдрэл, гэмтэлтэй газар дээр нь танилцаж, үнэлгээ дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгийг дараах бүрэлдэхүүнтэйгээр байгуулсугай.
Үүнд:
- Ажлын хэсгийн дарга: Хан-Уул дүүргийн Засаг даргын орлогч
- Гишүүд: Тохижилт, ногоон байгууламжийн
- гүйцэтгэл, хяналтын хэлтсийн дарга
- Онцгой байдлын хэлтсийн дарга
- Боловсролын хэлтсийн дарга
- Хан-Уул дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын
- хэлтсийн дарга
- Нарийн бичгийн дарга: Боловсролын хэлтсийн Хөрөнгө оруулалт,
- төсвийн гүйцэтгэл хариуцсан мэргэжилтэн
- Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж, дээрх сургууль, цэцэрлэгүүдийн сургалтын хэвийн үйл ажиллагааг хангах, шаардлагатай засвар үйлчилгээг хийх арга хэмжээг шуурхай авч ажиллахыг Засаг даргын орлогч (С.Сайнбаяр)-д үүрэг болгосугай.
ЗАСАГ ДАРГЫН АЛБАН ҮҮРГИЙГ ТҮР
ОРЛОН ГҮЙЦЭТГЭГЧ, ЗАСАГ ДАРГЫН
ОРЛОГЧ Б.ЦЭРЭН