Хан-Уул
Тогтоол захирамж

Дугаар А/443 – Үнэлгээний хороо байгуулах тухай

2022 оны 08 сарын 30-ны өдөр                                      Дугаар А443                       Улаанбаатар хот

 

Үнэлгээний хороо байгуулах тухай

  Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1.1, 47 дугаар зүйлийн 47.4, 47.6 дахь хэсэг,  Хан-Уул дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 07 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

  1. Хан-Уул дүүргийн Тохижилт үйлчилгээний төв ОНӨААТҮГ-ын бараа үйлчилгээний бусад зардлаас санхүүжин хэрэгжих “Зам арчилгааны давс худалдан авах” төсөл, арга хэмжээнүүдийн гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах үүрэг бүхий Үнэлгээний хорооны бүрэлдэхүүнийг нэгдүгээр, төсөл, арга хэмжээний жагсаалтыг хоёрдугаар хавсралтаар тус тус баталсугай.
  1. Худалдан авах ажиллагааг хууль тогтоомжийн дагуу зохион байгуулахыг Үнэлгээний хороо (Ц.Алтангэрэл)-нд үүрэг болгосугай.
  1. Төсөл, арга хэмжээг гүйцэтгэхэд шаардлагатай хөрөнгийг Тохижилт үйлчилгээний төв ОНӨААТҮГ-ын бараа үйлчилгээний бусад зардлаас санхүүжүүлэхийг Тохижилт үйлчилгээний төв ОНӨААТҮГ (Ц.Эрдэнэбаатар)-т даалгасугай.

 

ЗАСАГ ДАРГЫН АЛБАН ҮҮРГИЙГ ТҮР

                                                ОРЛОН ГҮЙЦЭТГЭГЧ, ЗАСАГ ДАРГЫН

                                               ОРЛОГЧ                                                  Б.ЦЭРЭН