Хан-Уул
Тогтоол захирамж

Дугаар А/377 – Хорио цээрийн дэглэм тогтоох тухай

2022 оны 07 сарын 08-ны өдөр                                      Дугаар А377                       Улаанбаатар хот

Хорио цээрийн дэглэм тогтоох тухай

         Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, Амьтан ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх үеийн хорио цээрийн хяналт шалгалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3 дахь хэсэг, Засгийн газрын 2018 оны 266 дугаар тогтоолоор батлагдсан “Хорио цээр, хязгаарлалтын дэглэмийн үед хэрэгжүүлэх үйл ажиллагааны журам”-ыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

  1. “Нордерн дэйри” ХХК нь  Франц  Улсаас  300 тооны  сүүний  чиглэлийн  цэвэр  үүлдрийн

үржлийн ямааг 13 дугаар хороо 5б хэсэг 301 тоотод байрлах фермдээ хүлээн авах гэж байгаатай холбогдуулан 2022 оны 07 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн 21 хоногийн хугацаатай хорио цээрийн дэглэм тогтоосугай.

  1. Импортоор орж ирсэн 300 тооны үржлийн ямааг мал эмнэлгийн үзлэг, шинжилгээнд хамруулж, ариутгал халдваргүйжүүлэлтийг зохих журмын дагуу хийж гүйцэтгэхийг Мал эмнэлгийн нэгж “ТҮДА” ХХК (Ж.Отгонням)-д, хяналт тавьж ажиллахыг Мал эмнэлгийн тасаг (С.Эрдэнэдалай)-т, Мэргэжлийн хяналтын хэлтэс (Б.Бат-Эрдэнэ)-т тус тус даалгасугай.

  1. Хорио цээрийн дэглэм тогтоосон объектод амьтны шилжилт хөдөлгөөн хийхгүй байх, мал эмнэлгийн ажил үйлчилгээ, шинжилгээ, ариутгал халдваргүйжүүлэлт хийх ажлыг саадгүй явуулах нөхцөлөөр хангаж ажиллахыг “Нордерн дэйри” ХХК (Б.Наранцацралт)-д үүрэг болгосугай.

  1. Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж, удирдлага, арга зүйгээр хангаж ажиллахыг Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтэс (Л.Саруултуяа)-т, 13 дугаар хорооны Засаг даргын үүргийг түр хавсран гүйцэтгэгч (Ц.Сайнзаяа)-д тус тус үүрэг болгосугай.

ЗАСАГ ДАРГЫН АЛБАН ҮҮРГИЙГ ТҮР

ОРЛОН ГҮЙЦЭТГЭГЧ, ЗАСАГ ДАРГЫН

ОРЛОГЧ                                                  Б.ЦЭРЭН