Хан-Уул
Тогтоол захирамж

Дугаар А/371 – Захирамжийн холбогдох заалтад  өөрчлөлт оруулах тухай

2022 оны 07 сарын 06-ны өдөр                                      Дугаар А371                      Улаанбаатар хот

Захирамжийн холбогдох заалтад

 өөрчлөлт оруулах тухай

Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1.1 дэх заалтыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

  1. Хан-Уул   дүүргийн   төсвийн    хөрөнгөөр    2022   онд   санхүүжин  хэрэгжих     “Нийтийн

зориулалттай орон сууцны дээвэр засвар (3, 10, 15 дугаар хороо)” төсөл, арга хэмжээний гүйцэтгэгч сонгон шалгаруулах Үнэлгээний хороо байгуулах тухай дүүргийн Засаг даргын 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн А/11 дүгээр захирамжийн нэгдүгээр хавсралтад Үнэлгээний хорооны гишүүн “Иргэн (12 дугаар хороо) Р.Энхжаргал” гэснийг “Иргэн (3 дугаар хороо) С.Батсүх” гэж, “Иргэн (3 дугаар хороо) Д.Булган” гэснийг “Иргэн (20 дугаар хороо) Б.Оюунчимэг гэж тус тус өөрчилсүгэй.

ЗАСАГ ДАРГЫН АЛБАН ҮҮРГИЙГ ТҮР

ОРЛОН ГҮЙЦЭТГЭГЧ, ЗАСАГ ДАРГЫН

ОРЛОГЧ                                                  Б.ЦЭРЭН