Хан-Уул
Тогтоол захирамж

Дугаар А/349 – “Үр дүнгийн гэрээний урамшуулал” олгох тухай

2022 оны 06 сарын 22-ны өдөр                                      Дугаар А349                       Улаанбаатар хот

      “Үр дүнгийн гэрээний урамшуулал”

олгох тухай

        Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн  дүгээр зүйлийн 66 дугаар зүйлийн 66.1, Төсвийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3, 40.4.2 дахь  заалтыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

  1. Төсвийн ерөнхийлөн захирагчтай 2021 онд байгуулсан үр дүнгийн гэрээний биелэлтийг дүгнэсэн ажлын хэсгийн үнэлгээгээр “А”, “В” дүгнэгдсэн ерөнхий боловсролын сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгч нарт үр дүнгийн урамшуулал олгосугай.

  1. Үр дүнгийн гэрээний биелэлтийн үнэлгээний урамшуулал олгох ерөнхий боловсролын сургуулийн захирлуудын нэрсийг нэгдүгээр, цэцэрлэгийн эрхлэгч нарын нэрсийг хоёрдугаар хавсралтаар тус тус баталсугай.

  1. Үр дүнгийн гэрээний биелэлтийн үнэлгээгээр “А” буюу “Маш сайн” үнэлэгдсэн бол нэг сарын үндсэн цалинтай тэнцэхүйц, “В” буюу “Сайн” үнэлэгдсэн бол нэг сарын үндсэн цалингийн 80 хувьтай тэнцэхүйц хэмжээний мөнгөн урамшууллыг цалингийн санд багтаан олгохыг ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн Нягтлан бодогч нарт зөвшөөрсүгэй.

  1. “С” буюу “Хангалттай” үнэлгээтэй дүгнэгдсэн сургуулиудад хугацаатай үүрэг өгч зохион байгуулалтын арга хэмжээ авч үнэлгээ дүгнэлт хийж, мэргэжлийн удирдлага арга зүйгээр  ханган ажиллахыг Хан-Уул дүүргийн Боловсролын хэлтэс (Ж.Отгонхорлоо)-т үүрэг болгосугай

  1. 5. Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Засаг даргын орлогч (С.Сайнбаяр) -д даалгасугай.

ЗАСАГ ДАРГЫН АЛБАН ҮҮРГИЙГ ТҮР

ОРЛОН ГҮЙЦЭТГЭГЧ, ЗАСАГ ДАРГЫН

ОРЛОГЧ                                                  Б.ЦЭРЭН