
Монголын сууц өмчлөгчдийн холбоодын дээд зөвлөл жил бүр Нийтийн аж ахуй үйлчилгээний салбарын ажилчдын баярыг угтан Сууц өмчлөгчдийн холбоодын үйл ажиллагаанд түвшин тогтоох үзлэг шалгалт хийж, шилдгүүдийг шалгаруулдаг уламжлалтай.

Энэ жилийн Монголын сууц өмчлөгчдийн холбоодын дээд зөвлөлөөс шалгаруулсан “ШИЛДЭГ” СӨХ-оор Хан-Уул дүүргээс дөрвөн СӨХ шалгарч, шагнагдлаа.

“ХОШОЙ ШИЛДЭГ” Сууц өмчлөгчдийн холбоогоор Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо Г.Жамьянсүрэн захиралтай “ХӨДӨЛМӨР ” Сууц өмчлөгчдийн холбоо.

Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо Д.Алтанцэцэг захиралтай “БАЯНБУЛАГ” Сууц өмчлөгчдийн холбоо.

“МАНЛАЙ” Сууц өмчлөгчдийн холбоогоор Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо Н.Нарантуяа захиралтай “ЭРЭЛ-3” Сууц өмчлөгчдийн холбоо тус тус шалгарч “Батламж”- р шагнагдлаа.
2022 оны “ШИЛДЭГ СУУЦ ӨМЧЛӨГЧДИЙН ХОЛБОО”-оор ТЭРГҮҮН байранд Хан-Уул дүүргийн 24 дүгээр хороо Ц.Отгонцогт захиралтай “Вива Сити” Сууц өмчлөгчдийн холбоо шалгарч, шагналаа гардан авлаа.
Хөдөлмөрч хамт олонд амжилт хүсье.