
Монголын цахилгаан холбоо ХК нь нийгмийн хариуцлагын хүрээнд Хан-Уул дүүргийн алслагдсан хэсэг 14 дүгээр хороонд байрлах 156-р сургуулийн сурагчдад зориулан аав ээжтэйгээ 2 минут үнэгүй ярих ИТГЭЛТЭЙ УТАС суурин телефон суурилууллаа.

Сүлжээ харгалзахгүй үнэгүй ярьдаг тус суурин утас тавигдсанаар сурагчдын гар утасны хэрэглээ багасаж, аливаа эрсдэлээс урьдчилан сэргийлэн аюулгүй байдлыг хангаж буй юм.

