Хан-Уул
Мэдээлэл

МОНГОЛ УЛСЫН ДААМЫН ШИГШЭЭ БАГ ӨСВӨР ҮЕИЙН ДЭЛХИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭНД ТҮҮХЭН АМЖИЛТ ГАРГАЛАА

🏆Турк улсын Анталия хотноо зохион байгуулагдаж буй Даамын өсвөр үеийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Хан-Уул дүүргийн Засаг даргын дэргэдэх өсвөр үеийн даамын шигшээ багийн дасгалжуулагч Ц.Эрдэмбилэгээр удирдуулсан Монгол Улсын шигшээ багийн тамирчид 4 алт, 2 мөнгө, 4 хүрэл медаль хүртсэн амжилтаар багийн дүнгээр тэргүүлж дэлхийн цомыг анх удаагаа эх орондоо авч ирсэн түүхэн амжилт гаргалаа.
🏆Ц.Эрдэмбилэг нь Монголын даамын холбооны ерөнхийлөгчөөр энэ оны дөрөвдүгээр сараас сонгогдон ажиллаж байгаа бөгөөд анхны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд багаа ахлан орж Монгол улсынхаа төрийн далбаагаа мандуулж, төрийн дууллаа эгшиглүүллээ.
🥇Ц.Эрдэмбилэг дасгалжуулагчдаа болон Монгол улсын нийт тамирчиддаа халуун баяр хүргэе.👏👏👏
Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газар