ҮНИЙН САНАЛ АВАХ УРИЛГА
Огноо: 2022 оны 05 дугаар сарын 06
Хан-Уул дүүргийн Худалдан авах ажиллагааны алба нь эрх бүхий тендерт оролцогчдоос “Нийслэлийн ерөнхий боловсролын 34 дүгээр сургуулийн хөл бөмбөгийн талбайг тэгшлэх (ХУД)”-ийг гүйцэтгэх тухай үнийн санал ирүүлэхийг урьж байна.
Төслийн дугаар: НХААГ/202202243
Үнийн санал ирүүлэх засварын ажлын зураг, төсөв хавсаргасан болно.
Үнийн саналыг 2022 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 09 цаг 00 минут–аас өмнө Төрийн худалдан авах ажиллагааны цахим систем (www.tender.gov.mn)-ээр ирүүлнэ.
Үнийн саналыг нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан 2022 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 09 цаг 30 минут-д нээнэ.
Тендер хүлээн авах этгээд: Тендерийн материалыг Төрийн худалдан авах ажиллагааны цахим систем (www.tender.gov.mn) хаягаар өөрийн аж ахуйн нэгжийн тоон гарын үсгийг ашиглан нэвтэрч цахим хэлбэр (pdf)-ээр илгээнэ.
Цахим тендер шалгаруулалт зохион байгуулах журмын дагуу тендерт оролцох хураамж 50,000 (тавин мянга) төгрөгийг www.tender.gov.mn–ээр банкны цахим төлбөр тооцооны системийг ашиглан төлнө.
Дотоодын давуу эрх тооцох эсэх: Тооцно.
Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно. Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 20 дугаар хороо, Чингисийн өргөн чөлөө, Иргэдэд үйлчлэх төв байр, 6 давхарт 606 тоот, Хан-Уул дүүргийн Худалдан авах ажиллагааны алба утас: 70009011 www.tender.gov.mn , www.khanuul.mn , www.khanuul.procurement.gov.mn