Хан-Уул
Тогтоол захирамж

Дугаар А/485 – “Манай хороо – Миний гудамж” арга хэмжээ  зохион байгуулах тухай

2022 оны 09 сарын 28-ны өдөр                              Дугаар А485                             Улаанбаатар хот

“Манай хороо – Миний гудамж” арга хэмжээ

 зохион байгуулах тухай

Монгол Улсын засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, Улаанбаатар хотын ерөнхий менежерийн 2022 оны А/180 дугаар тушаал,  “Хан-Уул дүүргийн Засаг даргын 2021-2024 онд хэрэгжүүлэх “Эко-Эрүүл дүүрэг” үйл ажиллагааны хөтөлбөрийг батлах тухай” Хан-Уул дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2020 оны 07 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

  1. Тохижилт, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, хог хаягдлын менежментийг сайжруулахад

нутгийн захиргааны байгууллага, иргэд, аж ахуйн нэгж, байгууллагын идэвх оролцоог хангах, иргэдийн ая тухтай, эрүүл аюулгүй орчинд ажиллаж амьдрах, амрах орчин нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор “Манай хороо – Миний гудамж” арга хэмжээг зохион байгуулсугай.

  1. “Манай хороо-Миний гудамж” арга хэмжээг зохион байгуулах, шалгаруулах үүрэг бүхий дэд ажлын хэсгийн нэгдүгээр, удирдамжийг хоёрдугаар хавсралтаар тус тус баталсугай.

  1. Аяныг батлагдсан удирдамжийн дагуу зохион байгуулах нэгдсэн төлөвлөгөө боловсруулан батлуулж, хэрэгжүүлэх, нэгдсэн удирдлага, зохион байгуулалтаар хангах, тайлан мэдээг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанд хүргүүлж ажиллахыг дэд ажлын хэсэгт үүрэг болгосугай.

  1. Аяны явц, үр дүнг хэвлэл мэдээллийн хэрэгслээр олон нийтэд тогтмол сурталчилж ажиллахыг Олон нийттэй харилцах албанд даалгасугай.

ЗАСАГ ДАРГЫН АЛБАН ҮҮРГИЙГ ТҮР

ОРЛОН ГҮЙЦЭТГЭГЧ, ЗАСАГ ДАРГЫН

ОРЛОГЧ                                                  Б.ЦЭРЭН