Хан-Уул
Мэдээлэл

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа зохион байгуулагдана

Хан-Уул дүүргийн Засаг даргын 2021-2024 оны “Эко-Эрүүл дүүрэг” хөтөлбөрийн 4.3.4-т Хөгжлийн бэрхшээлтэй иргэнд тохирсон ажлын байрыг дүүргийн ажил олгогч байгууллагуудтай хамтран ажиллаж, дэмжин ажиллах зорилтын хүрээнд дүүргийн Засаг даргын Тамгын газар, Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих төв, Хөдөлмөр, халамж үйлчилгээний хэлтэс хамтран 2022 оны 12 сарын 12-ны өдөр Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдааг зохион байгуулах гэж байна.
Үзэсгэлэн худалдааны үеэр Хан-Уул дүүргийн Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих төв, Хөдөлмөр халамжийн үйлчилгээний хэлтсийн ажилтан албан хаагчид иргэдэд зөвлөгөө мэдээлэл өгч ажиллана.
Үзэсгэлэн худалдаанд оролцох хүсэлтэй БАЯЛАГ БҮТЭЭГЧ ИРГЭН ТА 7000-7012 УТСААР ХОЛБОГДОЖ МЭДЭЭЛЭЛ АВНА УУ.