Хан-Уул
Шуурхай зөвөлгөөн

ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ДЭРГЭДЭХ БАЙГУУЛЛАГУУДЫН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН 2022 ОНЫ 12 ДУГААР САРЫН 20-НИЙ ӨДРИЙН ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨНӨӨС ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛГАВАР /№44/

ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ДЭРГЭДЭХ БАЙГУУЛЛАГУУДЫН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН 2022 ОНЫ 12 ДУГААР САРЫН 20-НИЙ ӨДРИЙН ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨНӨӨС ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛГАВАР /№44/

Өгөгдсөн үүрэг даалгавар Хариуцах хэлтэс, албад Хугацаа
1 Засгийн газраас болон нийслэлийн Засаг даргаас өгсөн чиглэлийн дагуу дүүргийн төсөвт байгууллагууд шинэ жилийн баярын арга хэмжээг зохион байгуулахгүй байх Нийт байгууллага ХII/27
2 Сайжруулсан шахмал түлшийг хэрэглэх заавар зөвлөгөө, сэрэмжлүүлгийг тогтмол өгч, айл өрх бүрийн зуух яндангийн битүүмжлэл, аюулгүй байдлыг хангуулж, хяналтын үйл ажиллагааг эрчимжүүлж ажиллах. Агаар орчны бохирдлын хяналтын тасаг, Цагдаагийн газар, Онцгой байдлын хэлтэс ХII/27
3 Төсвийн орлого бүрдүүлэх ажлыг эрчимжүүлэх Татварын хэлтэс ХII/27
4 Байгууллагууд төлөвлөсөн ажлын гүйцэтгэлээ бүрэн хэрэгжүүлж дуусгах, 2023 онд хийж хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг хуулийн хугацаанд нь гарган батлуулах. Нийт байгууллагууд ХII/27
5 2023 оны худалдан авах ажиллагааны төлөвлөлтийг боловсруулж, танилцуулах Худалдан авах ажиллагааны алба ХII/27
6 Баярын өдрүүдэд ажиллах эргүүл, жижүүр томилон ажиллуулж, Захирагчийн ажлын албанаас хяналт тавьж ажиллах. Нийт байгууллагууд ХII/27
7 Нийгмийн хэв журам, гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, сэрэмжлүүлэх, олон нийтийн амгалан тайван, аюулгүй байдлыг хангах, хяналт шалгалтын ажлыг эрчимжүүлж ажиллах. Цагдаагийн газар ХII/27
8 Ерөнхий боловсролын сурагчдын амралт эхэлсэнтэй холбогдуулан хүүхдүүдийг гэнэтийн осол гэмтлээс урьдчилан сэргийлэх, сэрэмжлүүлэх, аюулгүй байдлыг хангах чиглэлээр тодорхой ажлуудыг зохион байгуулах. Боловсролын хэлтэс, Цагдаагийн газар, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтэс ХII/27
9 Хог хаягдлыг цуглуулах, тээвэрлэх тариф тооцох дүүргийн Засаг даргын захирамж гарах гэж буйтай холбогдуулан хог тээврийн байгууллагууд зардлын тооцоогоо гарган саналаа албан бичгээр ирүүлэх /Дүүргийн Засаг даргын Зөвлөлийн хуралд танилцуулах бэлтгэл ажлаа хангах/ Нийт хог тээврийн байгууллагууд ХII/27

Жич: Үүрэг даалгаврын биелэлтийг 2022.12.26-ны өдрийн 12:00 цагаас өмнө  /[email protected]/ цахим хаягаар хүлээн авна.