Тендерийн урилга
Огноо: 2022 оны 02 дугаар сарын 16-ний өдөр
Тендер шалгаруулалтын нэр: Хороодын албан хэрэгцээнд тавилга, эд хогшил худалдан авах
Дугаар: ХУДХААА/202201003
Хан-Уул дүүргийн Худалдан авах ажиллагааны алба нь эрх бүхий тендерт оролцогчдоос “Хороодын албан хэрэгцээнд тавилга, эд хогшил худалдан авах” ажлыг гүйцэтгэх тухай цахим тендер ирүүлэхийг урьж байна. Энэхүү ажлын тендер шалгаруулалт нь цахим худалдан авах ажиллагааны системээр зарлагдаж байгаа цахим тендер тул www.tender.gov.mn хаягаар орж дэлгэрэнгүй мэдээлэл болон цахим тендерийн баримт бичгийг авна уу. Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 30 хоногийн дотор хүчинтэй байна.
Тендерт оролцогч нь санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:
Борлуулалтын хэмжээ: Сүүлийн 2 жил болох 2020, 2021 оны борлуулалтын дундаж орлого нь: Багц 1-100,000,000 /Нэг зуун сая/ төгрөгөөс, Багц 2-20,000,000 /Хорин сая/ төгрөгөөс багагүй байна.
Сүүлийн 2 жилд хэрэгжүүлсэн ижил төстэй ажлын өртөг: Сүүлийн 2 жил 2020, 2021 онд доод тал нь нэг удаа Багц 1-100,000,000 /Нэг зуун сая/ төгрөгөөс, Багц 2-20,000,000 /Хорин сая/ төгрөгөөс багагүй үнийн дүнтэй ижил төстэй ажлын үндсэн гүйцэтгэгчээр ажилласан байна.
Тендерийг 2022 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 09 цаг 00 минутаас өмнө цахим системд ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2022 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 09 цаг 30 минутад Хан-Уул дүүргийн Худалдан авах ажиллагааны албаны 606 тоот өрөөнд нээнэ.
Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно. Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 20 хороо, Иргэдэд Үйлчлэх төв байр, 6 давхар, 606 тоот, Худалдан авах ажиллагааны алба, Утас: 7000901 Цахим хаяг: www.tender.gov.mn, www.khanuul.procurement.gov.mn, www.khanuul.mn