Хан-Уул
Тендерийн урилга

Түлхүүр гардуулах гэрээний нөхцөлтэй Орчны тохижилт (12 дугаар хороо) тендерийн урилга

ТЕНДЕРИЙН УРИЛГА
Огноо: 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдөр
Тендер шалгаруулалтын нэр: Түлхүүр гардуулах гэрээний нөхцөлтэй Орчны тохижилт (12 дугаар хороо)
Тендер шалгаруулалтын дугаар: ХУДХААА/202201063
Хан-Уул дүүргийн Худалдан авах ажиллагааны алба нь эрх бүхий тендерт оролцогчдоос Түлхүүр гардуулах гэрээний нөхцөлтэй Орчны тохижилт (12 дугаар хороо) ажлыг гүйцэтгэх тухай цахим тендер ирүүлэхийг урьж байна..
Тендерт оролцогч нь санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан
байна. Үүнд:
Борлуулалтын хэмжээ: Сүүлийн 1 жил болох 2021 онд борлуулалтын орлого нь 50,000,000 (тавин сая) төгрөгөөс багагүй байна.
Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: Төсөвт өртгийн 30 %-аас багагүй байна.
Сүүлийн 1 жил (2021 он) онд доод тал нь нэг удаа 50,000,000 (тавин сая) төгрөгөөс багагүй үнийн дүнтэй ижил төстэй ажлын үндсэн гүйцэтгэгчээр ажилласан байна.
Зураг төсөл боловсруулах байгууллага нь Барилга хот байгуулалтын яамны дараах тусгай
зөвшөөрөлтэй байна.
1. Зураг төсөл боловсруулах байгууллага нь:
– ЗТ-8.1. Орчны ерөнхий төлөвлөгөө, тохижилт, өндөржилтийн зураг төсөл
2. Ажил гүйцэтгэх байгууллага нь:
Барилга хот байгуулалтын яамны
– БА-8.1. Барилга байгууламжийн засвар, засал чимэглэл, интерьер, орчны тохижилтын ажил.
Тендерийн хамт 646,639 төгрөгийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.
Хүчинтэй байх хугацаа: Тендерийн нээлт хийснээс хойш 58 хоног дуустал хүчинтэй байна.
Тендерийг 2022 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 09 цаг 00 минутаас өмнө цахим системд ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг
2022 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 09 цаг 30 минутад Хан-Уул дүүргийн Худалдан авах ажиллагааны албаны 606 тоот өрөөнд нээнэ.
Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхгүй.
Дотоодын давуу эрх тооцно.
Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авчболно.
Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 20 хороо, Иргэдэд Үйлчлэх төв байр, 6 давхар, 606 тоот,
Худалдан авах ажиллагааны алба, Утас: 70009011
Цахим хаяг: www.tender.gov.mn , www.khanuul.procurement.gov.mn, www.khanuul.mn