Хан-Уул
Мэдээлэл

Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас хөнгөлөлтэй зээл олгох төслийг 2023 оны гуравдугаар сарын 10-ны өдрийг хүртэл 30 хоногийн турш цахимаар хүлээн авна

ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЗЭЭЛИЙН НӨХЦӨЛ:
Зээлийн зориулалт: Үндсэн хөрөнгө
Зээлийн хугацаа: 5 хүртэл жил
Зээлийн үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх хугацаа: 12 хүртэл сар
Зээлийн хүү: 3 хувь (жилийн)
Төсөл хүлээн авах хугацаа:
Эхлэх: 2023 оны 2 дугаар сарын 09-ний өдрийн өглөөний 08:30 цагаас
Дуусах: 2023 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн өглөөний 08:30 цаг хүртэл
2023 ОНД ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЗЭЭЛ ОЛГОХ САЛБАР:
1. Хүнсний үйлдвэр:
-Сүү, сүүн бүтээгдэхүүний боловсруулах үйлдвэр;
Мах, махан бүтээгдэхүүн боловсруулах үйлдвэр;
Төмс, хүнсний ногоо, жимс жимсгэнэ боловсруулах үйлдвэр;
Хүнсний зориулалтын сав, баглаа боодлын үйлдвэр
2. Газар тариалан:
Хүлэмжийн аж ахуй-Мод, жимс, хүнсний ногооны үр үрсэлгээ/Тэрбум мод хөдөлгөөн/
Хүнсний ногооны зоорь, газар тариалангийн бүтээгдэхүүний агуулах
3. Хөнгөн үйлдвэр:
Оёмол бүтээгдэхүүн үйлдвэр
Арьс ширэн бүтээгдэхүүний үйлдвэр;
Гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэл
4. Мал аж ахуй:
Гахай, шувуу, зөгийн аж ахуй
Эрчимжсэн мал аж ахуй
Мал эмнэлгийн үйлчилгээ