Нийслэлийн Засаг даргын ивээл дор жил бүр уламжлал болгон зохион явагддаг Улаанбаатар лиг дүүргийн аварга шалгаруулах волейболын тэмцээн 2023 оны 03 дугаар сарын 04-12-ны өдрүүдэд 2 насны ангиллаар амжилттай зохион байгуулагдлаа. Өнгөрсөн амралтын өдрүүдэд буюу 2023 оны 03 дугаар сарын 11-ний өдөр тэмцээний ахлах насны ангиллын бүсийн аварга шалгаруулах тэмцээн 4 зааланд явагдаж хагас шигшээ болон шигшээ тоглолтууд 03 дугаар сарын 12-ны өдөр дүүргийн спортын ордонд зохион байгуулагдаж дүнгээ гаргалаа.

Ахлах насны охидын ангилалд:
–Алтан медаль- Ц.Адъяажаргал дасгалжуулагчтай 7 дугаар сургууль
-Мөнгөн медаль- Мөнхтулга дасгалжуулагчтай Орчлон сургууль
–Хүрэл медал- 130 дугаар сургууль
Хөвгүүдийн ангилалд:
–Алтан медаль- Т.Баянмөнх дасгалжуулагчтай 115 дугаар сургууль
–Мөнгөн медаль- Батцоож дасгалжуулагчтай Аварга сургууль
–Хүрэл медаль- Ц.Адъяажаргал дасгалжуулагчтай 7 дугаар сургуулийн баг тамирчид тус тус шалгарч 2 насны ангиллаар байгууллагын нэгдсэн дүнгээр
–Тэргүүн байрт- Ц.Адъяажаргал дасгалжуулагчтай 7 дугаар сургууль
–Дэд байрт- Н.Эрдэнэбилэг дасгалжуулагчтай 15 дугаар сургууль
–Гутгаар байрт- Т.Баянмөнх дасгалжуулагчтай 115 дугаар сургууль тус тус шалгарлаа.
Нас тус бүр дээр эхний 2 байрт шалгарсан баг тамирчид Нийслэлийн аварга шалгаруулах шигшээ тэмцээнд оролцох эрхээ авлаа.
Тэмцээнийг хамтран зохион байгуулсан Ж.Отгонхорлоо даргатай дүүргийн Боловсролын хэлтсийн хамт олон, 7 дугаар сургууль, 15 дугаар сургууль, Солонго Эс Эф сургуулийн хамт олондоо баярласан талархсанаа илэрхийлье.






