Хан-Уул
Мэдээлэл

Нийслэлийн “UB Cup” футзалны тэмцээнд Хан-Уул дүүргийн баг тамирчид аварга боллоо

МХБХ болон Нийслэлийн БТСГазартай хамтран зохион байгуулсан 9 дүүргийн “UB CUP” тэмцээн МХБХ-ны Футзалын ордонд зохион байгууллагдаж, Хан-Уул дүүргийн баг тамирчид аварга боллоо. Тэмцээнд нийт зургаан дүүргийн 84 баг тамирчид өрсөлдөж, Хан-Уул дүүрэг аварга болж “Үндэсний Цом”-ын төлөө тоглох эрхээ авлаа.
Тэмцээний шилдгүүдээр Хан-Уул дүүргийн Э. Золбоо шилдэг хаалгач, А. Хонгорзул шилдэг тоглогчоор шалгарлаа. Баг тамирчиддаа халуун баярыг хүргэе.