
Хан-Уул дүүргийн ерөнхий боловсролын 130 дугаар сургуулийн 25 сурагчдад 2023.05.23-05.24-ний өдрүүдэд “ХАРИУЦЛАГАТАЙ СОНГОГЧ” сургалтыг СЕХ-ны сургагч багш ХУД-ийн ИТХ-ын ХЭЗОНХХ-ийн дарга Г.Түвшинбаатар, дүүргийн ЗДТГ-ын ХЭЗАХ-ийн дарга Ч.Байгаль нар удирдан зохион байгууллаа.

Сургалтыг багаар ажиллуулах, дүрд тоглуулах, хөгжилтэй суралцах арга хэлбэрээр зохион байгуулж сурагчдад “Сонгууль гэж юу болох, сонгох, сонгогдох эрх, ардчилсан сонгуулийн үндсэн зарчим, сонгуулийн мөрийн хөтөлбөрт дүн шинжилгээ хийх, сонгуулийн үр дүнгээр байгуулагддаг байгууллагуудын эрх, үүрэг болон санал өгөх үйл явц зэрэг 3 модуль 9 сэдвийн хүрээнд мэдлэг, ойлголтыг өгч сургалтад хамрагдсан сурагчдад сертификат гардууллаа.


