Хан-Уул
Мэдээлэл

“Бүтээгч Хан-Уулчууд 2023” нээлттэй өдөрлөг анх удаагаа зохион байгуулагдлаа

May be an image of crowd
“Бүтээгч Хан-Уулчууд 2023” нээлттэй өдөрлөг Мөсөн өргөөний гаднах талбайд маш сайхан болж өндөрлөлөө. Өдөрлөгт 100 гаруй аж ахуйн, нэгж байгууллагууд нэг дор цугларч үйл ажиллагаагаа сурталчлан, үзэсгэлэн худалдаа явуулж, дүүргийн төрийн 50 гаруй байгууллага иргэдэд төрийн үйлчилгээг түргэн шуурхай үйлчиллээ. Тодруулбал, Хан-Уул дүүргийн нэгдсэн эмнэлэг, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэс, Татварын хэлтэс, Улсын Бүртгэл, Газрын алба зэрэг 50 хэлтэс, албад иргэдэд зөвлөгөө мэдээлэл өгөхөөс гадна төрийн үйлчилгээг нэг дороос үзүүллээ.
Өнөөдрийн өдөрлөгт нийт 7000 гаруй иргэд төр, хувийн хэвшлийн хамтарсан өдөрлөгт хүрэлцэн ирж, өргөнөөр оролцлоо.
3 хүн, ширээ ба бичвэр нарын зураг байж магад
Бүтээгч Хан-Уулчууд өдөрлөгөөр номын худалдаа, цэцгийн худалдаа, шог зураг, уран бичлэг, хүүхдийн тоглоомын хэсэг, шинэ бүтээгдэхүүний амталгаа сурталчилгаа явагдаж, The open mic Mongolia арга хэмжээ, байгуулагуудын нэрэмжит тэмцээн уралдаан зохион байгуулагдлаа.
Түүнээс гадна ажил хайж байгаа иргэдэд хөдөлмөр зуучлалын үйлчилгээ үзүүлж, 200 гаруй иргэд ажлын байранд зуучлагдсан байна.
May be an image of 1 person and crowd
Мөн олон нийтийн хайр хүндэтгэлийг хүлээсэн уран бүтээлчид тус өдөрлөгт хүрэлцэн ирж ая дуугаа өргөлөө. Тухайлбал, Харанга хамтлагийн ахлагч Х.Лхагвасүрэн, уртын дуучин Б.Батцэцэглэн, Г.Эрдэнчимэг, дуучин Э.Дашням, залуу дуучин Б.Даваадалай, Б.Мөнгөнчимэг зэрэг дуучид ирж өдөрлөгийн үзэгчдэд бэлэг барилаа.
бичвэр нарын зураг байж магад
Дашрамд дуулгахад, Нийслэлд үйл ажиллагаа явуулдаг үйлдвэрлэгч ААН-үүдийн ихэнх нь Хан-Уул дүүрэгт байдаг бөгөөд дэлхийд бүтээгдэхүүнээ гаргасан АПУ, Говь зэрэг компаниуд байна. Ийнхүү зорин ирсэн ААН, иргэдийн магнай тэнэгэр нэгэн өдрийг эрч хүчээр дүүрэн БҮТЭЭЛЧЭЭР өнгөрүүллээ.
БҮТЭЭГЧ ХАН-УУЛЧУУД-2023