Хан-Уул
Шуурхай зөвөлгөөн

НИЙСЛЭЛИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН 2023 ОНЫ 06 ДУГААР САРЫН 20-НЫ ӨДРИЙН ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН ДЭЭР НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧААС ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛГАВАР /№18/

НИЙСЛЭЛИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН 2023 ОНЫ 06 ДУГААР САРЫН 20-НЫ ӨДРИЙН ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН ДЭЭР НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧААС ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛГАВАР /№18/

Хэрэгжүүлэх байгууллага Өгөгдсөн үүрэг даалгаврын товч агуулга

Хугацаа

1 Төрийн захиргааны удирдлагын хэлтэс, Санхүү төрийн сангийн хэлтэс, Төлөвлөлт, гүйцэтгэлийн удирдлагын хэлтэс Нийслэл, дүүргийн төсвийн тодотгол хийх бэлтгэлийг ажлыг сайтар хангаж ажиллах. Ажлын 4 хоног
2 Төлөвлөлт, гүйцэтгэлийн удирдлагын хэлтэс, Тохижилт нийтийн аж ахуйн хэлтэс Нийслэлийн Засаг даргын 2023 оны “Хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” А/378 дугаар захирамжийн хэрэгжилтийг эрчимжүүлж, ажлын уялдаагаа, хангаж, тулгамдсан асуудлыг тухай бүр шуурхай шийдвэрлэн ажиллах. Ажлын 4 хоног
3 Санхүү төрийн сангийн хэлтэс, Татварын хэлтэс Дүүргүүд нийслэлд төвлөрүүлэх төсвийн орлогын биелэлтийг жигд хангаж, ажлаа эрчимжүүлж ажиллах. Ажлын 4 хоног
4 Тохижилт нийтийн аж ахуйн хэлтэс, Хүнс, худалдаа, үйлчилгээний хэлтэс, “Тохижилт үйлчилгээний төв” ОНӨААТҮГ, “Хан-Уул зам засвар, арчлалт” ОНӨААТҮГ Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах бэлтгэл болон тус ажлын хүрээнд хийгдэж байгаа авто зам, явган хүний замын засвар, шинэчлэл, тохижилт, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх болон худалдаа үйлчилгээ гаргах зэрэг ажлууд эрчимжүүлж ажиллах. Ажлын 4 хоног
5 Тохижилт нийтийн аж ахуйн хэлтэс, “Нийтлэг үйлчилгээний алба” ОНӨААТҮГ 2023-2024 оны өвөлжилтийг бэлтгэл ажлыг сайтар хангаж, инженерийн шугам, сүлжээний ажлуудыг эрчимжүүлж ажиллах. Ажлын 4 хоног
6 Хүнс, худалдаа, үйлчилгээний хэлтэс Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 21/06 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангаж, нийслэлийн мал аж ахуй эрхлэхийг хориглох бүсээс мал бүхий иргэдийг гаргах ажлыг тогтмол зохион байгуулах. Ажлын 4 хоног
7 Тохижилт нийтийн аж ахуйн хэлтэс, “Хан-Уул зам засвар, арчлалт” ОНӨААТҮГ Автозамын хайс, хашлага, тэмдэг, тэмдэглэлээг стандартын дагуу будаж, засварлах ажлыг эрчимжүүлж ажиллах. Ажлын 4 хоног
8 Тохижилт нийтийн аж ахуйн хэлтэс Хан-Уул дүүргийн Ар Зайсангийн гудамжнаас “Дугуй цагаан”-ны тохижилтын ажлуудыг эрчимжүүлж 07 дугаар сарын 01-нд нээх болон нийтийн эзэмшлийн ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, ажлын чанар, стандартад хяналт тавьж ажиллах. Ажлын 4 хоног

Жич: Үүрэг даалгаврын биелэлтийг 2023.06.23-ны өдрийн 12:00 цагаас өмнө /[email protected]/ цахим хаягаар хүлээн авна.