Хан-Уул
Онцлох мэдээ

“Монголын хүүхдийн спортын зуны VII их наадам”-д Хан-Уул дүүргийн Засаг даргын дэргэдэх Өсвөрийн шигшээ баг тэргүүллээ

Монголын хүүхдийн спортын зуны VII наадмын шигшээ тэмцээн Баянхонгор аймагт 10 өдрийн турш үргэлжилж өндөрлөлөө.

Хүүхдийн спортын зуны VII их наадмын шигшээ тэмцээнд Хан-Уул дүүргээс спортын 18 төрөлд 205 тамирчид, 18 багш, дасгалжуулагчдын хамт амжилттай оролцож, тэргүүн байр эзэллээ.

Их наадамд 21 аймаг, 9 дүүргийн 43 мянган өсвөрийн тамирчдаас шалгарсан шилдэг 5000 гаруй тамирчид  спортын 23 төрөлд өрсөлдсөнөөс Хан-Уул дүүргийн Засаг даргын дэргэдэх Өсвөрийн шигшээ баг 26 алт, 22 мөнгө, 24 хүрэл нийт 72 медаль авч, медалийн чанар, тоогоор бүх аймаг дүүргүүдээ ТЭРГҮҮЛЭН, улсдаа аваргаллаа.

Тодруулбал даамын төрөлд Хан-Уул дүүргийн Засаг даргын дэргэдэх Өсвөрийн баг тамирчид багаараа ТЭРГҮҮЛЖ, ОУ-ын хэмжээний мастер, Орчлон сургуулийн сурагч Э.Эрхэс усан сэлэлтийн ганцаарчилсан төрлөөс 12, багийн төрлөөс 1 нийт 13 АЛТАН медаль тус тус хүртсэн бол Монголын дугуйн холбооны хамгийн залуу спортын мастер, 18-р сургуулийн сурагч Э.Сайханбилэг хөвгүүдийн кросс ангилалаас АЛТАН медаль, хөвгүүдийн марафон төрлөөс МӨНГӨН медаль тус тус хүртлээ.

Мөн 7 дугаар сургуулийн сурагч А.Амина Боксын 46 кг-ын жинд бүх өрсөлдөгчөө хугацаанаас нь өмнө дуусгаж АЛТАН медаль хүртэж, бахдам амжилт үзүүллээ.

МОНГОЛЫН ХҮҮХДИЙН СПОРТЫН ЗУНЫ VII НААДМЫН ШИГШЭЭ ТЭМЦЭЭНИЙ МЕДАЛИЙН ТООН ҮЗҮҮЛЭЛТ:

– Бадминтон – 1 мөнгө

– Бокс  – 2 алт, 4 хүрэл

– Гандбол – 1 алт

– Жүдо – 1 алт, 2 мөнгө, 3 хүрэл

– Сагс (3×3) – 1 хүрэл

– Таэквондо – 1 хүрэл

– Усанд сэлэлт – 18 алт, 11 мөнгө, 6 хүрэл

 – Хөл бөмбөг – 1 мөнгө

– Чөлөөт бөх – 1 алт, 4 хүрэл

– Ширээний теннис – 1хүхэл

– Буудлага – 1 мөнгө, 1 хүрэл

– Даам – 1 алт, 1 мөнгө

– Дугуй – 1 алт, 1 мөнгө

– Гимнастик – 1 хүрэл

– Самбо бөх – 1 алт, 2 мөнгө, 2 хүрэл

– Хүндийн өргөлт – 1 мөнгө.

Улсын хэмжээний чансаа өндөр тэмцээнд дүүргийнхээ нэрийг гаргаж, өөрсдийн тэсвэр тэвчээр, хүч хөдөлмөр, хичээл зүтгэлээр амжилттай оролцсон тамирчин сурагчид, багш дасгалжуулагч нартаа Спортын өндөр амжилт хүсье.

Баг тамирчдадаа амжилттай оролцуулсан Хан-Уул дүүргийн Биеийн тамир, спорт хорооны хамт олонд ажлын өндөр амжилт хүсье.

ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР

  No description available.