2023 оны 01 сарын 30-ны өдөр Дугаар А/61 Улаанбаатар хот
Хамтарсан баг байгуулах тухай
Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэсвгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, Нийгмийн халамжийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэг, Монгол Улсын Засгийн газрын 2023 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 02 дугаар хуралдааны тэмдэглэлийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
- Хүүхдийн мөнгийг амьжиргааны түвшинтэй уялдуулан олгох болсонтой холбогдуулан иргэдэд зөвлөгөө мэдээлэл өгөх чиг үүрэг бүхий хамтарсан багийг хавсралтаар байгуулсугай.
- Хамтарсан багийг 2023 оны 5 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл мэргэжил, арга зүйгээр удирдан чиглүүлж, иргэдээс ирж буй санал хүсэлтийг шуурхай шийдвэрлэн ажиллахыг хамтарсан багийн ахлагч (Р.Цэвээндулам)-д үүрэг болгосугай.
- Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Засаг даргын орлогч (Б.Цэрэн)-д даалгасугай.
ЗАСАГ ДАРГА Ж.АЛДАРЖАВХЛАН