Хан-Уул
Тогтоол захирамж

Дугаар А/63 – Аяны арга хэмжээ зохион байгуулах тухай

2023 оны 01 сарын 31-ний өдөр                            Дугаар А/63                                Улаанбаатар хот

Аяны арга хэмжээ зохион байгуулах тухай

 

 

                    Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, Статистикийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 1, Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 27.2 дахь хэсэг, Сангийн сайдын 2021 оны 61 дүгээр тушаалыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

  1. Дүүргийн хүн ам, өрхийн мэдээллийн санд бүртгэлтэй суурин хүн амын мэдээллийн чанарыг сайжруулах, хаягандаа амьдардаггүй иргэд, хамааралгүй иргэдийн мэдээллийг цэгцлэх, хүн ам, өрхийн мэдээллийн бодит байдлыг тогтоох зорилгоор “Хүн ам, өрхийн мэдээллийн сангийн баяжилтыг сайжруулах” 1 сарын  аяныг 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 03 дугаар сарын 01-ний өдрийн хооронд зохион байгуулах удирдамжийг нэгдүгээр, уралдааны зардлын төсвийг хоёрдугаар хавсралтаар тус тус баталсугай.

  1. Дээрх аяны хүрээнд шаардагдах 2,228,000 ( хоёр сая хоёр зуун хорин найман мянга) төгрөгийг Засаг даргын нөөц хөрөнгөөс гаргахыг Засаг даргын Тамгын газар (С.Энхбаяр)-т, Санхүү, төрийн сангийн хэлтэс (М.Цогзолмаа)-т тус тус зөвшөөрсүгэй.

  1. Аяныг хэрэгжүүлэх, арга хэмжээг нэгдсэн удирдлага, арга зүйгээр ханган, уялдаа холбоог сайжруулахыг Төрийн захиргааны удирдлагын хэлтэс (Н.Сарангуа)-т, ажлын явц, үр дүнг тухай бүр танилцуулан тайлагнаж ажиллахыг дүүргийн Статистикийн хэлтэс (О.Гэрэл)-т, харьяалах нутаг дэвсгэрийн иргэдийг хүн ам, өрхийн мэдээллийн санд иргэн, өрхийн бүртгэлийг тогтмол хөтлөх, хүн ам, өрхийн үзүүлэлтийн алдааг засах, баяжилтыг хийх ажлыг холбогдох байгууллагатай хамтран зохион байгуулахыг хороодын Засаг дарга нарт тус тус үүрэг болгосугай.

 

 

                              ЗАСАГ ДАРГА                                           Ж.АЛДАРЖАВХЛАН