Хан-Уул
Тогтоол захирамж

Дугаар А/70 – Салбар зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинэчлэн байгуулах тухай

2023 оны 02 сарын 01-ний өдөр                        Дугаар А/70                                 Улаанбаатар хот

 

Салбар зөвлөлийн бүрэлдэхүүнийг

шинэчлэн байгуулах тухай

 

 

              Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэсвгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, Хан-Уул дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны 07 дугаар тогтоол, 2022 оны 21 дүгээр тогтоол, Хан-Уул дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2021 оны 01 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

  1. Хан-Уул дүүргийн Засаг даргын 2021-2024 онд хэрэгжүүлэх “Эко-Эрүүл дүүрэг” үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан “Хоггүй Хан-Уул” дэд хөтөлбөрийг хэрэгжүүлэх салбар зөвлөлийн бүрэлдэхүүнийг нэгдүгээр, “Эко ногоон дүүрэг” дэд хөтөлбөрийг хэрэгжүүлэх салбар зөвлөлийн бүрэлдэхүүнийг хоёрдугаар хавсралтаар тус тус шинэчлэн байгуулсугай.
  2. Дэд хөтөлбөрүүдийг удирдлага зохион байгуулалтаар ханган, хэрэгжилт, үр дүнг хагас, бүтэн жилээр дүүргийн Засаг даргын зөвлөлийн хуралд танилцуулж ажиллахыг салбар зөвлөлийн дарга нарт үүрэг болгосугай.
  3. Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Засаг даргын орлогч (Б.Цэрэн)-д үүрэг болгосугай.

 

 

 

ЗАСАГ ДАРГА                                           Ж.АЛДАРЖАВХЛАН