Хан-Уул
Тогтоол захирамж

Дугаар А/182 – Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн зөвлөлийг шинэчлэн батлах тухай

2023 оны 04 сарын 06-ны өдөр                    Дугаар А/182                                 Улаанбаатар хот

 

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн
зөвлөлийг шинэчлэн батлах тухай

 

                       Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.1, 25.2.2, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн Үндэсний хорооны 2015 оны 04 дүгээр тогтоолоор батлагдсан Аймаг, нийслэл, дүүргийн Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн зөвлөлийн дүрмийн 2.3 дахь заалтыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

  1. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах, ажилтны эрүүл аюулгүй орчинд ажиллах нөхцөлийг бүрдүүлэх, үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчнөөс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг зохион байгуулах чиг үүрэг бүхий Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн зөвлөлийг хавсралтаар шинэчлэн баталсугай.
  2. Зөвлөлийн үйл ажиллагааны төлөвлөгөөг боловсруулж, тайланг хагас бүтэн жилээр хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн Үндэсний хороонд тайлагнахыг Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн зөвлөл (Б.Цэрэн)-д үүрэг болгосугай.
  3. Энэ захирамж гарсантай холбогдуулан 2021 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн А/113 дугаар захирамжийг хүчингүй болсонд тооцсугай.

 

 

      ЗАСАГ ДАРГА                                             Ж.АЛДАРЖАВХЛАН