2023 оны 04 сарын 07-ны өдөр Дугаар А/185 Улаанбаатар хот
Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын
газрын 2023-2024 оны стратеги төлөвлөгөө
батлах тухай
Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.1, 66 дугаар зүйлийн 66.1, Төрийн албаны тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53,1 дэх хэсэг, Засгийн газрын 2020 оны 216 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
- Дүүргийн Засаг даргын Тамгын газрын 2023-2024 оны стратеги төлөвлөгөөг хавсралтаар баталсугай.
- Стратеги төлөвлөгөөг хэрэгжүүлэх үйл ажиллагааг хэлтэс, нэгжийн гүйцэтгэлийн төлөвлөгөөнд тухай бүр тусган хэрэгжүүлж, хоёр жил тутамд хяналт шинжилгээ, үнэлгээ хийн биелэлт, үр дүнг тайлагнаж, ажиллахыг Засаг даргын Тамгын газар (С.Энхбаяр)-т үүрэг болгосугай.
ЗАСАГ ДАРГА Ж.АЛДАРЖАВХЛАН