Хан-Уул
Тогтоол захирамж

Дугаар А/191 –  “Орчны цэвэрлэгээ, халдваргүйтгэлийн сарын аян” зохион байгуулах тухай

2023 оны 04 сарын 11-ний өдөр                         Дугаар А/191                                 Улаанбаатар хот

 

 “Орчны цэвэрлэгээ, халдваргүйтгэлийн

сарын аян” зохион байгуулах тухай

 

                       Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, Хог хаягдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.5 дахь заалт, Улсын онцгой комиссын 2022 оны 02 дугаар тогтоол, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2023 оны 01 дүгээр албан даалгавар, Нийслэлийн онцгой комиссын 2023 оны 01 дүгээр албан даалгаврыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

  1. Мал амьтны гоц халдварт, халдварт өвчин гарах, дамжин тархахаас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах зорилгоор хүнсний зах худалдааны төв, мал амьтны гаралтай түүхий эд бүтээгдэхүүн бэлтгэх, боловсруулах үйлдвэр, малын хашаа, байр, уст цэг, усны эх булгийг цэвэрлэх, ариутгал халдваргүйжүүлэлт хийх “Орчны цэвэрлэгээ, халдваргүйтгэлийн сарын аян”-ыг 2023 оны 04 дүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн 2023 оны 05 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл зохион байгуулсугай.
  2. “Орчны цэвэрлэгээ, халдваргүйтгэлийн сарын аян” зохион байгуулах ажлын төлөвлөгөөг хавсралтаар баталж, аяныг үр дүнтэй зохион байгуулж, цэвэрлэгээ үйлчилгээ, ариутгал халдваргүйжүүлэлтэд хяналт тавьж, тайлагнаж ажиллахыг Мал эмнэлгийн тасаг (С.Эрдэнэдалай)-т, Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтэс (Л.Саруултуяа)-т, хорооны Засаг дарга нарт тус тус үүрэг болгосугай.
  3. Аянд шаардагдах зардлыг Бараа үйлчилгээний бусад зардлаас гаргахыг Засаг даргын Тамгын газар (С.Энхбаяр)-т, Санхүү, төрийн сангийн хэлтэс (М.Цогзолмаа)-т тус тус зөвшөөрсүгэй.
  4. Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж, удирдлага зохион байгуулалтаар хангаж, үр дүнг Засаг даргын зөвлөлийн хуралд танилцуулж ажиллахыг Засаг даргын орлогч (Б.Цэрэн)-д даалгасугай.

 

 

      ЗАСАГ ДАРГА                                             Ж.АЛДАРЖАВХЛАН