2023 оны 04 сарын 18-ны өдөр Дугаар А/205 Улаанбаатар хот
Улсын үзлэг зохион байгуулах тухай
Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэг, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.2 дахь заалтыг үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
- Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн хэрэгжилтийн хүрээнд Хан-Уул дүүрэгт үйл ажиллагаа явуулж буй мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагуудад улсын үзлэг зохион байгуулах удирдамжийг нэгдүгээр, ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг хоёрдугаар хавсралтаар тус тус баталсугай.
- Улсын үзлэгийг 2023 оны 6 дугаар сарын 01-ний өдрийн дотор үр дүнтэй зохион байгуулж, тайлагнан ажиллахыг ажлын хэсгийн ахлагч (Н.Сарангуа)-д, захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Засаг даргын орлогч (Б.Цэрэн)-д үүрэг болгосугай.
ЗАСАГ ДАРГА Ж.АЛДАРЖАВХЛАН