Хан-Уул
Тогтоол захирамж

Дугаар А/204 – Ажлын хэсэг байгуулах тухай

2023 оны 04 сарын 18-ны өдөр                    Дугаар А/204                                 Улаанбаатар хот

 

Ажлын хэсэг байгуулах тухай

 

                       Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэг, Гамшгаас хамгаалах тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1.1,  32.1.8, 32.1.10 дахь заалт, Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.3, Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2.3 дахь заалтыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

  1. Хан-Уул дүүрэгт байрлах орон сууцны зориулалттай барилгын 1 дүгээр давхарт барилгын хийц бүтээц өөрчлөн үйл ажиллагаа явуулж байгаа иргэн, хуулийн этгээдийн барилга байгууламжид холбогдох мэргэжлийн байгууллагатай хамтран хяналт шалгалтыг 2023 оны 04 дүгээр сарын 17-ны өдрөөс 2023 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэл зохион байгуулсугай.
  2. Хяналт шалгалтын ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг нэгдүгээр, удирдамжийг хоёрдугаар, шаардагдах зардлыг гуравдугаар хавсралтаар тус тус баталсугай.
  3. Бэлэн байдлыг хангаж идэвх санаачилгатай оролцохыг Цагдаагийн газар (цагдаагийн хурандаа Т.Дамбийням)-д, Онцгой байдлын хэлтэс (хурандаа Д.Бат-Эрдэнэ)-д, Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтэс (Л.Саруултуяа)-д, Улсын бүртгэлийн хэлтэс (С.Оюун-Эрдэнэ)-д, Нийгмийн хөгжлийн хэлтэс (Н.Сарангуа)-д Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтэс (Г.Туяацэцэг)-т тус тус үүрэг болгосугай.
  4. Үзлэг шалгалт зохион байгуулахтай холбоотой шатахуун, бичиг хэргийн зардал 1,036,000 (Нэг сая гучин зургаан мянга) төгрөгийг Засаг даргын нөөц хөрөнгөнөөс санхүүжүүлэхийг Засаг даргын Тамгын газар (С.Энхбаяр), Санхүү, төрийн сангийн хэлтэс (М.Цогзолмаа)-т тус тус зөвшөөрсүгэй.
  5. Энэ захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж, удирдлагаар хангаж, дүнг танилцуулж ажиллахыг дүүргийн Засаг даргын орлогч (Б.Цэрэн)-д даалгасугай.

 

 

   ЗАСАГ ДАРГА                                        Ж.АЛДАРЖАВХЛАН