2023 оны 04 сарын 28-ны өдөр Дугаар А/247 Улаанбаатар хот
Захирамжид өөрчлөлт оруулах тухай
Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1.1 дэх заалтыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
- Үнэлгээний хороо байгуулах тухай дүүргийн Засаг даргын 2023 оны А/09 дүгээр захирамжийн хоёрдугаар хавсралтын “Эрүүл мэндийн төвийн гадна фасад, гадна тохижилтын засварын ажил” төсөл, арга хэмжээний Үнэлгээний хорооны дарга “Засаг даргын Тамгын газрын Аж ахуй, өмчийн хэлтсийн дарга З.Буянт” гэснийг “Худалдан авах ажиллагааны албаны дарга Т.Улсболд” гэж өөрчилсүгэй.
ЗАСАГ ДАРГА Ж.АЛДАРЖАВХЛАН