2023 оны 05 сарын 05-ны өдөр Дугаар А/259 Улаанбаатар хот
“Татвар төлөгчдийн өдрүүд-2023” арга хэмжээг
зохион байгуулах тухай
Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, Тесвийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.8, 23.9, 24.5, 41 дүгээр зүйлийн 41.2.2 дахь заалтыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
- Жил бүр зохион байгуулдаг “Татвар төлөгчдийн өдрүүд”-ийг 2023 оны 05 дугаар сарын 08-ны өдрөөс 2023 оны 05 дугаар сарын 12-ны өдрийг дуустал хугацаанд зохион байгуулах үүрэг бүхий ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг нэгдүгээр хавсралтаар баталсугай.
- Төлөвлөгөөт ажлыг зохион байгуулах, холбогдох хэлтэс, алба болон мэргэжлийн байгууллагуудтай хамтран ажиллахыг Санхүү, төрийн сангийн хэлтэс (М.Цогзолмаа)-т даалгаж, зохион байгуулах ажлын төлөвлөгөөг хоёрдугаар хавсралтаар баталсугай.
- “Татвар төлөгчдийн өдрүүд-2023” арга хэмжээг зохион байгуулахад шаардагдах зардлыг Засаг даргын Тамгын газрын холбогдох зардлаас санхүүжүүлэхийг Засаг даргын Тамгын газар (С.Энхбаяр)-т үүрэг болгосугай.
- Захирамжийн биелэлтэд хяналт тавьж, үр дүнг дүүргийн Засаг даргын зөвлөлийн хуралд танилцуулахыг Засаг даргын орлогч (Б.Цэрэн)-д даалгасугай.
ЗАСАГ ДАРГА Ж.АЛДАРЖАВХЛАН