2023 оны 05 сарын 05-ны өдөр Дугаар А/260 Улаанбаатар хот
Төсвийн хуваарьт өөрчлөлт оруулах тухай
Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5, 66 дугаар зүйлийн 66.1, Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.20, 42 дугаар зүйлийн 42.2.1, 66 дугаар зүйлийн 66.1.6 дахь заалт, Хан-Уул дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2023 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 08 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
- Хан-Уул дүүргийн орон нутгийн төсвийн зарлагын болон сургууль, цэцэрлэгийн байгууллагуудын орон нутгийн төсвөөс санхүүжиж буй урсгал зардлын 2023 оны 05 дугаар сарын хуваарийг өөрчлөн баталсугай.
- Дээрх өөрчлөлт орсон төсвийн хуваарьт хяналт тавьж ажиллахыг Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс (М.Цогзолмаа)-т даалгасугай.
ЗАСАГ ДАРГА Ж.АЛДАРЖАВХЛАН