2023 оны 05 сарын 17-ны өдөр Дугаар А/291 Улаанбаатар хот
Хан-Уул дүүргийн Засаг даргын нэрэмжит
спортын 5 төрөлт эмцээн зохион
байгуулах тухай
Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2.3, Биеийн тамир, спортын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.2 дахь заалт, дүүргийн Засаг даргын зөвлөлийн хурлын 2023 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 14 дүгээр хурлын тэмдэглэлийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Хан-Уул дүүргийн Засаг даргын нэрэмжит спортын 5 төрөлт тэмцээнийг зохион байгуулах ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг хавсралтаар баталсугай.
2.Тэмцээнийг зохион байгуулахад шаардагдах зардлыг Засаг даргын Тамгын газрын холбогдох зардлаас санхүүжүүлэхийг Засаг даргын Тамгын газар (С.Энхбаяр)-т зөвшөөрсүгэй.
3.Хан-Уул дүүргийн Засаг даргын нэрэмжит спортын 5 төрөлт тэмцээнд нутгийн захиргааны байгууллагуудыг идэвхтэй хамруулж, өндөр түвшинд зохион байгуулахыг ажлын хэсэг (Ц.Эрдэнэбаатар)-т үүрэг болгосугай.
4.Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Засаг даргын орлогч (Б.Цэрэн)-д даалгасугай.
ЗАСАГ ДАРГА Ж.АЛДАРЖАВХЛАН