2023 оны 05 сарын 15-ны өдөр Дугаар А/289 Улаанбаатар хот
Ажлын хэсэг байгуулах тухай
Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2023 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн “Орлогыг орлуулан тооцох аргаар өрхийн амьжиргааны түвшинг тодорхойлох судалгааг зохион байгуулах тухай” А/36 дугаар тушаал, Үндэсний статистикийн хорооны дарга, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2023 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн А/16, А/04 дүгээр хамтарсан тушаалыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
- Дүүргийн хэмжээнд нийгмийн халамжийн дэмжлэг, туслалцаа зайлшгүй шаардлагатай өрхийн мэдээллийг шинэчлэх зорилгоор орлогыг орлуулан тооцох аргаар өрхийн амьжиргааны түвшинг тодорхойлох судалгааг зохион байгуулах ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг хавсралтаар баталсугай.
- Орлогыг орлуулан тооцох аргаар өрхийн амьжиргааны түвшинг тодорхойлох судалгааг шинэчлэн батлагдсан аргачлалын дагуу 2023 оны 5 дугаар сарын 3, 4 дэх долоо хоногт багтаан зохион байгуулахыг ажлын хэсэг (Б.Цэрэн)-т үүрэг болгосугай.
- Судалгааны ажлыг нэгдсэн удирдлагаар хангаж, захирамжийн хэрэгжилтийг хангаж ажиллахыг ажлын хэсэг (Б.Цэрэн)-т даалгасугай.
ЗАСАГ ДАРГА Ж.АЛДАРЖАВХЛАН