Хан-Уул
Тогтоол захирамж

Дугаар А/290 – Ажлын хэсэг байгуулах тухай

2023 оны 05 сарын 17-ны өдөр                     Дугаар А/290                            Улаанбаатар хот

Ажлын хэсэг байгуулах тухай

 

                         Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, Авто тээврийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.3, Нийслэлийн Засаг даргын 2023 оны А/402 дугаар захирамж, Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 2023 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн хурлын 01 дүгээр үүрэг даалгаврыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

  1. Хан-Уул дүүргийн хэмжээнд иргэд, аж ахуйн нэгж байгууллагын тээврийн хэрэгслийн шинэчилсэн бүртгэл, үзлэг тооллогыг зохион байгуулах үүрэг бүхий ажлын хэсгийг дараах бүрэлдэхүүнтэй байгуулсугай.

Ахлагч:                                   Хан-Уул дүүргийн Засаг даргын орлогч

Гишүүд:                                  Засаг даргын Тамгын газрын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга

                                                     Засаг даргын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсийн дарга

                                                     Хан-Уул дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн дарга

                                                     Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн дарга

Хан-Уул дүүргийн Замын цагдаагийн хэлтсийн дарга

Нарийн бичгийн дарга:         Засаг даргын Тамгын газрын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн                                                                        Хороо хариуцсан мэргэжилтэн

Засаг даргын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсийн эрх зүйн сургалт, сурталчилгаа хариуцсан мэргэжилтэн

  1. Дүүргийн хэмжээнд тээврийн хэрэгслийн шинэчилсэн бүртгэл, үзлэг тооллогын ажлыг Зам, тээврийн хөгжлийн сайд, Сангийн сайдын 2023 оны “Хуулийн хэрэгжилтийг хангуулах арга хэмжээний тухай” А/57/48 дугаар хамтарсан тушаалаар батлагдсан удирдамж, төлөвлөгөөтэй уялдуулан шуурхай зохион байгуулж ажиллахыг ажлын хэсэгт даалгасугай.
  2. Харьяа хорооны нутаг дэвсгэрийн хэмжээнд тээврийн хэрэгслийн шинэчилсэн бүртгэл, үзлэг тооллогыг зохион байгуулах дэд ажлын хэсгийг байгуулж, ажлын явц, үр дүнг ажлын хэсэгт 7 хоног бүр ирүүлэхийг хорооны Засаг дарга нарт даалгасугай.

 

ЗАСАГ ДАРГА                            Ж.АЛДАРЖАВХЛАН