2023 оны 05 сарын 18-ны өдөр Дугаар А/296 Улаанбаатар хот
Сургалт зохион байгуулах тухай
Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, Төсвийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2.2 дахь заалт, Цэргийн албаны тухай хуулийн 33 дугаар зүйл, Дайчилгааны тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1 дэх хэсэг, нийслэлийн Засаг даргын 2023 оны А/02 дугаар захирамжийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
- Тус дүүргийн дайчилгааны бэлтгэл нөөцийн бүрэлдэхүүний сургалтыг хяналтын тооны дагуу Зэвсэгт хүчний 314 дүгээр ангийн сургалтын материаллаг баазыг түшиглэн 2023 оны 05 дугаар сарын 22-ны өдрөөс 05 дугаар сарын 26-ны өдрийг дуустал зохион байгуулсугай.
- Сургалтад хамрагдах цэргийн нэгдүгээр зэргийн бэлтгэл үүрэгтний нэрийн жагсаалтыг хавсралтаар баталсугай.
- Сургалтад оролцсон нэгдүгээр зэргийн бэлтгэл үүрэгтнүүдийг эзэмшсэн мэргэжил, даалгаврын дагуу анги, командад оногдуулан бүртгэхийг Засаг даргын Тамгын газрын Цэргийн штаб (дэд хурандаа Д.Баасанхүү)-т үүрэг болгосугай.
- Дайчилгааны бэлтгэл нөөцийн сургалт, дадлагад шаардагдах зардлыг 2023 оны батлагдсан төсвөөс гаргахыг Засаг даргын Тамгын газрын дарга (С.Энхбаяр)-д зөвшөөрсүгэй.
- Захирамжийн биелэлтэд хяналт тавьж ажиллахыг дүүргийн Засаг даргын Тамгын газар (С.Энхбаяр)-т даалгасугай.
ЗАСАГ ДАРГА Ж.АЛДАРЖАВХЛАН