2023 оны 05 сарын 19-ны өдөр Дугаар А/298 Улаанбаатар хот
“Хүүхэд эрхэм хэрэглэгч” аян
зохион байгуулах тухай
Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, Хүүхдийн эрхийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2, 15 дугаар зүйлийн 15.1.4, 17 дугаар зүйлийн 17.1.2, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2 дахь хэсгийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
- Хүүхдийг болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилготой “Хүүхэд эрхэм хэрэглэгч” аяныг зохион байгуулах ажлын хэсгийг нэгдүгээр, удирдамжийг хоёрдугаар, шаардагдах төсвийг гуравдугаар хавсралтаар тус тус баталсугай.
- Хүүхэд эрхэм хэрэглэгч аяныг зохион байгуулахад шаардагдах нийт 478,000 (Дөрвөн зуун далан найман мянган) төгрөгийн зардлыг Засаг даргын Тамгын газрын холбогдох зардлаас гаргахыг Засаг даргын Тамгын газар (С.Энхбаяр)-т зөвшөөрсүгэй.
- Аяны хүрээнд удирдамж төлөвлөгөөнд тусгагдсан ажлуудыг хэрэгжүүлж, Хүүхдийн төлөө зөвлөлд үр дүн тайланг танилцуулахыг ажлын хэсэгт, захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Засаг даргын орлогч (Б.Цэрэн)-д тус тус үүрэг болгосугай.
ЗАСАГ ДАРГА Ж.АЛДАРЖАВХЛАН