2023 оны 05 сарын 23-ны өдөр Дугаар А/299 Улаанбаатар хот
Ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх,
дадлага сургууль зохион байгуулах тухай
Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, Ойн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.2.1, 18.2.2, 18.2.5, 18.2.12, Галын аюулгүй байдлын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.1, 15.1.7, 15.1.8, Гамшгаас хамгаалах тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1.1, 32.1.8, Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2.3, Сангийн сайдын 2021 оны 61 дүгээр тушаал “Ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх, тэмцэх зарим арга хэмжээний тухай” Улсын Онцгой комиссын 2023 оны 01 дүгээр албан даалгавар, Нийслэлийн Онцгой комиссын 2023 оны 03 дугаар албан даалгаварыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
- Харьяалах нутаг дэвсгэрт ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх, гарсан ой, хээрийн түймрийг шуурхай унтраах мэдлэг олгох дадлага ажлыг зохион байгуулж хамтарч ажиллахыг, Онцгой байдлын хэлтэс (хурандаа Д.Бат-Эрдэнэ)-т, дүүрэг дэх Цагдаагийн газар (хурандаа Т.Дамбийням), Богдхан Уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа (Н.Ганзориг) -нд тус тус даалгасугай.
- Ой, хээрийн түймэртэй тэмцэх, урьдчилан сэргийлэх чиглэлээр хийгдэх дадлага олгох сургалтанд оролцох дүүргийн гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн ангийн бүрэлдэхүүнийг нэгдүгээр, ногоон бүсэд ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх, унтраах дадлага, сургалт зохион явуулах удирдамжийг хоёрдугаар, шаардагдах шатахуун, бараа материалын зардлыг гуравдугаар хавсралтаар тус тус баталсугай.
- Ой, хээрийн түймэр унтраах дадлага сургууль зохион явуулсан талаар хэвлэл мэдээллийн хэрэгслээр сурталчилах, үйл явцын мэдээ мэдээллийг олон нийтэд түгээх ажлыг зохион байгуулж ажиллахыг Онцгой байдлын хэлтэс (хурандаа Д.Бат-Эрдэнэ)-т хариуцуулсугай.
- Ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх үйл ажиллагаанд шаардагдах 3.411.574 (гурван сая дөрвөн зуун арван нэгэн мянга таван зуун далан дөрөв) төгрөгийг Засаг даргын нөөц хөрөнгөнөөс зарцуулахыг Засаг даргын Тамгын газар (С.Энхбаяр)-т, Санхүү, төрийн сангийн хэлтэс (М.Цогзолмаа)-т тус тус зөвшөөрсүгэй.
- Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж, ажлын явц үр дүнг тооцож ажиллахыг Засаг даргын орлогч (Б.Цэрэн)-д үүрэг болгосугай.
ЗАСАГ ДАРГА Ж.АЛДАРЖАВХЛАН