2023 оны 05 сарын 24-ны өдөр Дугаар А/310 Улаанбаатар хот
Хаягдал ус хаях зөвшөөрөл олгох тухай
Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, Усны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.5, 24 дүгээр зүйлийн 24.2, 24.5, Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3 дахь хэсэг, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд, Барилга, хот байгуулалтын сайдын 2019 оны А/719/189 дүгээр хамтарсан тушаал, Туул голын сав газрын захиргааны 2023 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн ХУД 23/55 дугаартай Хаягдал усны дүгнэлтийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
- Хан-Уул дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт барилгын материалын үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг “Тэдмэнт бетон зуурмаг” ХХК-ийн хэрэглээнээс гарсан бохир усыг хаягдал усны дүгнэлтийн дагуу хаяхыг зөвшөөрсүгэй.
- “Тэдмэнт бетон зуурмаг” ХХК-д хаягдал ус хаях зөвшөөрлийн бичиг олгож, хяналт тавьж ажиллахыг Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтэс (Г.Туяацэцэг)-т даалгасугай.
- Усны тухай хуульд заасан үүргээ биелүүлж, усны мэдээллийн сан бүрдүүлэхэд шаардлагатай холбогдох мэдээ, тайлан, хаягдал ус хаях зөвшөөрөл, ус бохирдуулсны төлбөр төлсөн баримтыг 2023 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн дотор Засаг даргын Тамгын газарт ирүүлэхийг “Тэдмэнт бетон зуурмаг” ХХК (Ч.Болдбаатар)-д үүрэг болгосугай.
ЗАСАГ ДАРГА Ж.АЛДАРЖАВХЛАН