Хан-Уул
Тогтоол захирамж

2023 оны 06 сарын 15-ны өдөр                     Дугаар А/340                            Улаанбаатар хот

 

Захирамжын хавсралтад өөрчлөлт

оруулах тухай

 

                         Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.2, 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэг, Газрын тухай хуулийн  42, 43 дугаар зүйл, 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсэг, Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2.3, 41 дүгээр зүйлийн 41.1.1, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 32 дугаар зүйл, Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4.2, Засгийн газрын 2018 оны 222 дугаар тогтоол, Хан-Уул дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2023 оны 08 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

  1. Хан-Уул дүүргийн 4, 9 дүгээр хороонд дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэхээр төлөвлөсөн “Цэцэрлэгийн барилга” төсөл, арга хэмжээний газрын байршлыг судалж, санал, дүгнэлт танилцуулах, нөхөн олговортойгоор газар чөлөөлөх ажил зохион байгуулах үүрэг бүхий ажлын хэсгийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулж хавсралт ёсоор баталсугай.
  2. Ажлын хэсгийн үйл ажиллагааг нэгдсэн удирдлага, зохион байгуулалтаар хангаж, холбогдох хууль, тогтоомжийн дагуу арга хэмжээ авч, санал, дүгнэлт, нөхөн олговрын хэмжээг 2023 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн дотор танилцуулахыг Ажлыг хэсэг (М.Цогзолмаа)-т үүрэг болгосугай.
  3. Газар чөлөөлөх, нөхөн олговрын зардлыг Засаг даргын нөөц хөрөнгөнөөс санхүүжүүлэхийг Засаг даргын Тамгын газар (С.Энхбаяр)-т, Санхүү, төрийн сангийн хэлтэс (М.Цогзолмаа)-т тус тус зөвшөөрсүгэй.
  4. Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Засаг даргын орлогч (Б.Цэрэн)-д даалгасугай.

 

ЗАСАГ ДАРГА                                Ж.АЛДАРЖАВХЛАН