Хан-Уул
Тогтоол захирамж

Дугаар А/345 – Бог малын мялзан өвчнөөс урьдчилан сэргийлэх дархлаажуулалтын арга хэмжээг зохион байгуулах тухай

2023 оны 06 сарын 17-ны өдөр                     Дугаар А/345                            Улаанбаатар хот

 

Бог малын мялзан өвчнөөс урьдчилан сэргийлэх

дархлаажуулалтын арга хэмжээг

зохион байгуулах тухай

 

                          Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэг,  Мал амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1, 9.6 дахь хэсэг, Мал эмнэлгийн ерөнхий газрын даргын 2023 оны А/32, А/125 дугаар тушаал, Нийслэлийн Засаг даргын 2023 оны А/554 дүгээр захирамжийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

  1. Гоц халдварт бог малын мялзан өвчнөөс урьдчилан сэргийлэх дархлаажуулалтын ажлыг 2023 оны 05 дугаар сарын 29-ний өдрөөс 2023 оны 06 дугаар сарын 25-ны өдрийг хүртэлх хугацаанд зохион байгуулж, дүүргийн 12, 13, 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байгаа бог малыг бүрэн хамруулж, дархлаажуулалтын ажлын дүн мэдээг тухай бүр мэдээлж ажиллахыг Мал эмнэлгийн үйлчилгээний нэгж “Гүн тэрэм“ ХХК (Н.Энхбаатар), “ТҮДА” ХХК (Ж.Отгонням), “Ганган буга” ХХК (Ч.Оюун)-д тус тус үүрэг болгосугай.
  2. Бог малын мялзан өвчнөөс урьдчилан сэргийлэх дархлаажуулалтад хамрагдах малын тоо, шаардагдах вакцины тооцоог хавсралтаар баталсугай.
  3. Дархлаажуулалтын ажилд зохион байгуулалтын арга хэмжээ авч ажиллахыг дүүргийн 12,13,14 дүгээр хорооны Засаг дарга нарт, мэргэжил, арга зүйн удирдлагаар ханган, ажлын явцад хяналт тавьж ажиллахыг Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтэс (Л.Саруултуяа)-т, Мал эмнэлгийн тасаг (С.Эрдэнэдалай)-т тус тус даалгасугай.
  4. Захирамжийн биелэлтэд хяналт тавьж, нэгдсэн удирдлага, арга зүйгээр хангаж ажиллахыг Засаг даргын орлогч (Б.Цэрэн)-д үүрэг болгосугай.

 

                               ЗАСАГ ДАРГА                                          Ж.АЛДАРЖАВХЛАН