2023 оны 06 сарын 22-ны өдөр Дугаар А/361 Улаанбаатар хот
Ажлын хэсэг байгуулах тухай
Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, Боловсролын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.1, Дээд боловсролын тухай хуулийн 3.1, 3.2 дахь хэсгийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Бүгд Найрамдах Солонгос Улсын Бусан хотын Кеннам их сургууль, Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газар хооронд байгуулсан санамж бичгийн хүрээнд дүүргийн төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуулийн 12 дугаар анги төгссөн сурагч, иргэдийг 2023-2024 оны хичээлийн жилд Кеннам их сургуульд элсүүлэн суралцуулах ажлын бэлтгэлийг хангах, зохион байгуулах ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг хавсралтаар баталсугай.
2.Бүртгэл зохион байгуулах үед хуурамч бичиг баримт бүрдүүлэх, тодорхойлолт гаргуулах, худал мэдээлэл тараах зэрэг хууль бус үйлдэл гаргах, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх чиглэлээр холбогдох байгууллагуудыг үүрэгжүүлэн ажиллахыг ажлын хэсэг (А.Амартүвшин)-т үүрэг болгосугай.
ЗАСАГ ДАРГА Ж.АЛДАРЖАВХЛАН