2023 оны 06 сарын 23-ны өдөр Дугаар А/365 Улаанбаатар хот
Хан-Уул дүүргийн өндөрлөгийг
засварлах тухай
Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.10, 66 дугаар зүйлийн 66.1, Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.7, Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2.3, “Хууль, норм, дүрэм, стандартын хэрэгжилтийг хангуулах талаар авах зарим арга хэмжээний тухай” Нийслэлийн Засаг даргын 2023 оны А/242 дугаар захирамж, “Дүүргийн 2023 оны орон нутгийн төсвийг батлах тухай” Хан-Уул дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2022 оны 29 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
- Хан-Уул дүүргийн өндөрлөгийг засварлаж, орчны аюулгүй байдал, чанар, стандартыг хангуулж, байнгын ашиглалтад хүлээлгэж өгөхийг “Тохижилт үйлчилгээний төв” ОНӨААТҮГ (В.Мөнх-Эрдэнэ)-т үүрэг болгосугай.
- Засвар шинэчлэлтийн ажилд шаардагдах 87,603,886 (наян долоон сая зургаан зуун гурван мянга найман зуун наян зургаа) төгрөгийн хөрөнгийг тохижилтын ажлын засвар, шинэчлэлтийн зардлаас гүйцэтгэлээр санхүүжүүлэхийг Засаг даргын Тамгын газар (С.Энхбаяр)-т, Санхүү, төрийн сангийн хэлтэс (М.Цогзолмаа)-т тус тус зөвшөөрсүгэй.
- Захирамжийн хэрэгжилт, ажлын гүйцэтгэлд хяналт тавьж, чанар, стандартын шаардлага хангуулж, байнгын ашиглалтад хүлээж авахыг Засаг даргын Тамгын газар (С.Энхбаяр)-т үүрэг болгосугай.
ЗАСАГ ДАРГА Ж.АЛДАРЖАВХЛАН